Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-11-23 17:07:35

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 20 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 14984 боллоо. Үүнээс Зуунмод суманд 7, Баянжаргаланд 4, Эрдэнэсантад 3, Баяндэлгэрт 2, Жаргалантад 2, Заамарт 1 Цээлд 1 тохиолдол батлагджээ. Сүүлийн 5 хоногийн үзүүлэлтээр өдөрт батлагдсан тохиолдол 57,53,46,16,20 болж буурч байна.

Орон нутагт 15788 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 15195 нь эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 55 өвчтөн нас барсан байна. 

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 538 иргэн эмчлүүлж байгаагаас 167 насанд хүрэгч, 18 жирэмсэн эх, 28 нь хүүхэд байна. Гэрийн эмчилгээнд 205 насанд хүрэгч, 120 хүүхэд байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд 13 иргэнийг хяналтад авч, 259 иргэн хяналтаас гарч, 949 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.

Вакцинд хамрагдалт аймгийн хэмжээнд эхний тунд 59768, 2 дахь тунд  57104, 3 дахь тунд 11762 иргэн тус тус хамрагдаж, нийт дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 128634 боллоо.

 

Холбоотой мэдээ