Ховд аймгийн хэмжээнд 1074 хүүхэд 16 нас хүрч байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-26 19:22:19

Ховд /МОНЦАМЭ/. Энэ жил Ховд аймгийн хэмжээнд нийт 1074 хүүхэд 16 нас хүрч байна.

Улс тунхагласны ойн өдрийг тохиолдуулан “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг Ховд аймагт зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд eрөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл 180 сурагч оролцож, Монгол Улсын иргэний андгай өргөв.

Энэ үeэр зарим сурагч Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авсан бөгөөд Ховд их сургуулийн Боловсрол судлал, арга зүйн тэнхимийн эрхлэгч доктрант Б. Дорж “Хувь хүний хөгжил-Ур чадвар” сэдвээр илтгэл, мэдээлэл хийлээ.  

Холбоотой мэдээ