Дэлгэрэх сумын наадамд аймгийн заан С. Жиеэнхаан түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-17 14:56:34

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын наадам 7 дугаар сарын 15-наас 16-нд болов. Сумын наадамд хүчит 64 бөх барилдахад аймгийн заан Б.Жиеэнхаан түрүүлэв. Сумын наадамд зургаан насны 200 гаруй хурдан буян гарааны зурхайгаас гарч хурд шандсаа сорин уралдлаа. 

Их насны морьдын уралдаанд Дэлгэрэх сумын уяач Б.Ишдоржийн халиун магнайдаа тоосгүй хурдалсан бол хурдан азарганы уралдаанд уяач Х.Гантулгын цавьдар азарга магнайлав.

Харин хурдан соёолонгийн уралдаанд уяач Т.Баярсайханы халзан түрүүлсэн бол хязаалан насны морьдын уралдаанд М.Ууганбаярын хүрэн, шүдлэнд Д.Мягмарпүрэвийн зээрд түрүүлж, дааганы уралдаанд Э.Золбаярын хар даага  өнгөллөө.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ