Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2022-01-16 07:37:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.


Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн, жавартай байна.

 

2022 оны 01 сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас:  Өдөртөө Улз, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

 

Нийслэлд багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

 

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө14-16 хэм хүйтэн байна.

 

Тэрэлж орчмоор: Шөнөдөө үүлшинэ, ялимгүй цас орно. Өдөртөө багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

 

2022 оны 01 дүгээр сарын 17- 21 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 17-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 17, 18-нд говь, тал, хээрийн нутгаар, 19, 20-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ