Гэрийн эмчилгээнд 451 насанд хүрэгч, 218 хүүхэд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд
сүүлийн 24 цагт шинээр 42 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан
тохиолдол 19941 боллоо. Үүнээс Зуунмод суманд 9, Жаргалантад
6, Заамарт 5, Өндөрширээтэд 5, Цээлд 5, Бүрэнд 3, Аргалантад 2, Мөнгөнморьтод
2, Алтанбулагт 1, Батсүмбэрт 1, Баянд 1, Баянчандманьд 1, Борнуурт 1 тус тус
бүртгэгдлээ.
Халдварын улмаас 20756 өвчтөн
эмчилгээнд хамрагдсанаас 19893 нь эдгэрсэн бөгөөд одоогийн байдлаар
аймгийн хэмжээнд коронавирусний халдвар бүртгэгдсэнээс хойш нийт 60 өвчтөн
нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 803 иргэн эмчлүүлж
байгаагаас 109 насанд хүрэгч, 3 жирэмсэн эх, 22 нь
хүүхэд байгаа бол гэрийн эмчилгээнд 451 насанд хүрэгч, 218 хүүхэд
байна. Түүнчлэн тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд сүүлийн
24 цагийн байдлаар 67 иргэнийг гэрийн ажиглалт тусгаарлалтад авч, 348
иргэн хяналтаас гарч, нийт 1028 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад
байгаа тухай холбогдох албанаас танилцууллаа.
Харин аймгийн хэмжээнд дархлаажуулалтын эхний тунд 60032, хоёрдугаар тунд
57669, гуравдугаар тунд 26392, дөрөвдүгээр тунд 1191 иргэн
хамрагджээ.