860 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-02-14 20:04:35

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 42 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 20505 боллоо. Үүнээс Зуунмод суманд 26Жаргалантад 6, Баянчандманьд 5, Борнуурт 3, Лүнд 1, Заамарт 1 тус тус бүртгэгдлээ.

Халдварын улмаас 21292 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 20355 нь эдгэрсэн бөгөөд одоогийн байдлаар аймгийн хэмжээнд коронавирусний халдвар бүртгэгдсэнээс хойш нийт 61 өвчтөн нас барсан байна. 
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 876 иргэн эмчлүүлж байгаагаас 147 насанд хүрэгч, 8 жирэмсэн эх, 45 нь хүүхэд байгаа бол гэрийн эмчилгээнд 444 насанд хүрэгч, 232 хүүхэд байна. Түүнчлэн тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар 60 иргэнийг гэрийн ажиглалт тусгаарлалтад авч, 147 иргэн хяналтаас гарч, нийт 860 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байгаа тухай холбогдох албанаас танилцууллаа.
Харин аймгийн хэмжээнд дархлаажуулалтын эхний тунд 60036, хоёрдугаар тунд 57676, гуравдугаар тунд 26995, дөрөвдүгээр тунд 1548 иргэн хамрагджээ. 

Холбоотой мэдээ