Хятадын дрон үйлдвэрлэгч Орос, Украинд бизнесээ түр зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-04-28 10:37:31

ЛОНДОН. /Reuters/. Хятадын өмнөд нутгийн Шэньжэнь хотод төвтэй, дэлхийн дроны хамгийн том үйлдвэрлэгч “DJI” компани Орос, Украинд бизнесийн бүх ажиллагаагаа түр зогсоож буйгаа мягмар гарагт мэдэгджээ.


Тус компанийн мэдээлснээр, олон улсын хууль тогтоомжийн хүрээнд дагаж мөрдөх шаардлагуудад дотооддоо дахин үнэлгээ хийж байгаатай холбоотойгоор тус хоёр орон дахь бизнесийн үйл ажиллагаагаа түр зогсоож байгаа ажээ.


DJI” компани нь дэлхийн дроны зах зээлийн 70 хувийг хангадаг гэсэн тооцоо бий. Сүүлийн үед олон улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус компанийн дронуудыг Украин, Оросын талын аль аль нь дайнд ашиглаж байна гэж мэдээлэх болжээ.


Харин “DJI” компанийн зүгээс, “манай компани цэргийн хэрэгцээнд зориулж бүтээгдэхүүнээ борлуулдаггүй” гэдгээ мэдэгдсэн байна. Тус компанийг бүтээгдэхүүнийх нь олон улсын нэр хүнд унаж магадгүй гэсэн болгоомжлолоос үүдэн бизнесээ түр зогсоох шийдвэр гаргасан гэж шинжээчид таамаглаж байна. 

Холбоотой мэдээ