“Эвийн өргөө энхийн гүйлт-2022”-ийн галт бамбар Төв аймгийн гурван сумаар буухиална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-05-17 11:52:57

Төв /МОНЦАМЭ/ Эв эеийн бэлгэдэл галт бамбар нь сумаас суманд, аймгаас аймагт, улсаас улсад буухиалж, гараас гарт, зүрхнээс зүрхэнд энх тайван, эв нэгдлийг илэрхийлж, эрэлхийлсээр Төв аймгийн нутагт хүрэлцэн ирлээ.

АНУ-ын Нью-Йорк хотоос гараагаа эхэлдэг уг гүйлт нь 2 жил тутамд зохиогддог бөгөөд дэлхийн 160 улсын үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг ялгаатай сая сая хүмүүс нэгддэгээрээ онцлогтой. Энэ жил манай орны хувьд 5 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос гараагаа эхэлж байгаа бөгөөд 21 аймгийн 108 сумын нутаг дэвсгэрийг хамран нийт 7300 км замыг туулан 7 дугаар сарын 7-ны өдөр барианд орно. Ингэхдээ Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн, Эрдэнэ сумын нутгаар нийт 213 км замыг туулах юм.

Холбоотой мэдээ