369 эх “Эхийн алдар” одонгоо гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-05-30 21:08:37

Төв /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 86-р зарлигаар 4 болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн Төв аймгийн 369 эх өнөөдөр одонгоо гардан авлаа.

Энэ жил “Эхийн алдар I одонгоор 43, II одонгоор 326 эх шагнуулж байна.

Одон гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма, аймгийн удирдлагууд, 27 сумаас хүрэлцэн ирсэн эхчүүд болон ар гэрийнхэн оролцлоо.

Төв аймгийн хэмжээнд 2022 оны 5 дугаар сарын байдлаар “Эхийн алдар одонтой 9361 эх байна. Энэ жил одон авч байгаа эхчүүдийн хамгийн залуу нь 22 настай 4 хүүхдийн ээж бол хамгийн ахмад нь 72 настай байна. 

 

Холбоотой мэдээ