БУЛГАН: 12000 га талбайд ойн хортонтой тэмцэх ажил хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт байгаль орчныг
хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 12000 га талбайд
ойн хортонтой тэмцэх ажил хийж байна. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг найман
суманд хийхээр төлөвлөн “Гранд форест”
ХХК, “Ойн таксаци” ХХК-иудтай гэрээ байгуулан ажиллаж байна.
Сэлэнгэ, Хангал, Бугат, Тэшиг, Сайхан сумын 3800
га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг бүрэн хийж гүйцэтгэлээ. Ойн хортонтой
тэмцэх ажлын 1960 га талбайд агаараар, 1840 га талбайд үүргийн шүршигчээр
амжилттай хийж дуусгалаа. Орхон Баян-Агт, Хутаг-Өндөр суманд энэхүү ажил
үргэлжилж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.