СЭЛЭНГЭ: 868 алба хаагч баяр наадмын хамгаалалт зохицуулалтын үүрэг гүйцэтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-14 14:33:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн Ардын хувьсгалын 100, 101, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баяр наадмын төв цэнгэлдэх хүрээлэнгийн хамгаалалт, ёслолын жагсаал, хурдан морь, замын хамгаалалтад онцгой үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

Энэхүү үйл ажиллагаанд нийт 173 алба хаагч, 13 тээврийн хэрэгсэлтэйгээр  ажилласан байна. Мөн давхардсан тоогоор 868 алба хаагч баяр наадмын хамгаалалт зохицуулалтын үүрэг гүйцэтгэжээ. Энэхүү үүрэг гүйцэтгэх ажилд аймгийн Шүүхийн шийдвэрийн 8, Онцгой байдлын газрын 10, ХЦ-ийн 10 алба хаагч хамтарч ажиллажээ. Аймгийн Цагдаагийн байгууллагаас хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэхээс гадна  цагийн менежмэнтийн дагуу хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх. Мөн жолооч, зорчигчийн аюулгүй байдлыг хангах, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын болон улсын чанартай авто замд хяналт шалгалтыг явуулж, жолооч,  зорчигч нарт зөвлөмж, захидал тараан ажиллаж байна. Түүнчлэн баяр, амралтын өдрүүдэд иргэдийг гол усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Энд  аймгийн Онцгой байдлын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран эргүүл, хяналт шалгалтыг голын эрэг орчмоор 17 сум, 6 тосгоны хэмжээнд өдөр бүр тус тус зохион байгуулан ажиллаж байна. 



Холбоотой мэдээ