“Saudi Aramco” компанийн орлого ихээхэн өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-08-15 16:54:54

ЭР-РИЯД. /Reuters/. Саудын Арабын газрын тосны “Saudi Aramco” компанийн энэ оны хоёрдугаар улирлын цэвэр ашиг орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 90 хувиар өсөж, 48.4 тэрбум ам.долларт хүрчээ. Ингэснээр 2019 оноос хувьцаагаа олон нийтэд санал болгож эхэлснээс хойших улирлын орлогын дээд үзүүлэлтийг шинэчилсэн байна.


Мөн газрын тосны үнэ, борлуулалт өссөнтэй холбоотойгоор “Aramco”-гийн хагас жилийн цэвэр ашиг түүхэн дээд үзүүлэлт болох 87.9 тэрбум ам.долларт хүрснийг тус компаниас танилцуулсан санхүүгийн баримт бичигт дурджээ. Харин өнгөрсөн оны мөн үед 47.2 тэрбум ам.долларын орлого олоод байжээ.


Тус компани гуравдугаар улиралд 18.8 тэрбум ам.долларын ногдол ашиг олгоно гэж мэдээлснийг “Saudi Press” агентлаг уламжилсан байна. “Aramco” компанийн тэргүүн, гүйцэтгэх захирал Амин Нассерын хэлснээр, хоёрдугаар улирлын орлого түүхэн үзүүлэлтэд хүрсэн нь компанийн бүтээгдэхүүний эрэлт өсөж байгааг харуулжээ. 

Холбоотой мэдээ