ТӨВ: Зуунмод хот Тотори мужтай зүлэгжүүлэлтийн сургалт хийж хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-09-15 10:33:56

Төв /МОНЦАМЭ/ Япон улсын Тоттори мужийн газар тариалангийн хүрээлэнгийн мэргэжилтэн Зуунмод хотод зочилж, ногоон байгууламжтай танилцлаа.


Зуунмод хот нь Япон улсын Тоттори мужтай гадаад харилцаатай байдаг бөгөөд "Зуунмод цэцэрлэгжүүлэлт" Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид зүлэгжүүлэлтийн тал дээр сургалт хийж хамтран ажиллахаар болжээ.


Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг Зуунмод хотод өрнүүлэх ажлын хүрээнд "Ногоон Зуунмод" хотыг бий болгоход чиглэгдсэн стандартын дагуу нэгдсэн мэдээллийг авах талаар онцоллоо. 


Мөн Дэлхийн зөн олон улсын байгууллага Төв орон нутгийн хөтөлбөртэй хамтран байгуулсан "Нарлаг хүлэмж" төслийн иргэнтэй уулзан зөвлөгөө өглөө.


Тус төсөл нь Зуунмод хотын 25 айл өрхийн 1350 м2 талбай бүхий хүлэмжийг бий болгон өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоогоо хэрэглэх, худалдан борлуулах таатай нөхцөлийг бүрдүүлсэн ажээ.


Зуунмод хотын иргэдийн орлого нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг сайжруулахад ач холбогдолтой ба тус төсөлд хамрагдсан иргэдийг цаашид нөхөрлөл хоршооны зохион байгуулалтад оруулна гэдгээ албаныхан хэлж байлаа. 


Холбоотой мэдээ