Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-10-04 12:21:05

Аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 04. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд  хөхөгчин тахиа сарын шинийн 22. Адъяа гараг. Хэрцгий охин одтой, 6 цагаан мэнгэтэй, харагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Үхэх.Шүтэн барилдлага  Нэр өнгө.

Өдрийн наран 7 цаг 13 минутад мандан, 18 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд