ТӨВ: Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг байртай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Онцгой байдлын газрын дэмжлэгтэйгээр Эрдэнэ сумын Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг шинэ байртай болж, улсын хэмжээнд анхдагч боллоо.
Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн
барилга нь өдөр тутмын өрөө, сургалтын танхим, амралтын өрөө, бэлэн байдлын
өрөө, автомашины зогсоол зэрэг өрөө тасалгаанаас бүрдсэн бөгөөд нийт 112м2 хэмжээтэй. Тус хэсгийн эзэмшлийн талбайг
тойруулан 120 метр төмөр хийц бүхий хашааг барьж байгуулсан.
Ингэснээр гамшгаас
урьдчилан сэргийлэх, гамшгийн үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах,
гамшгийн дараах хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, сэргээн босгох
ажиллагаанд хурдан шуурхай ажиллах нөхцөл бүрдлээ гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас
мэдээллээ.