Монголын 2 шүүгч Малайз улсад ФИБА-гийн сургалтанд хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-17 12:09:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/ болон 3х3 сагсан бөмбөгийн холбоо олон улсын шүүгчидтэй болохыг тэргүүн зорилтын нэг болгон ажиллаж байна.

 

Малайз улсад энэ өдрүүдэд Олон улсын шүүгчийн сургалт явагдаж байгаа бөгөөд Монголоос Өлзийбаярын Мөнхчулуун, Бүрнээбаатарын Бурмаа нарыг тус ФИБА лиценз олгох сургалтанд хамруулж байгаа юм.


Ө.Мөнхчулуун, Б.Бурмаа нар ОУСБХ /ФИБА/-ны 3х3-ийн Олон улсын шүүгчийн сургалтандаа амжилттай хамрагдаж ФИБА 3x3 U17 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний талбарт амжилттай ажиллажээ.







Холбоотой мэдээ