ДОРНОГОВЬ: Сумдад отрын бүс нутгийг хуваарилж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-12-05 15:45:51

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны 11 дүгээр сарын сүүлчээр орсон цас Дорноговь аймгийн ихэнх нутгийг хамарсан тул аймгийн ХХААГ-аас өвөлжит хүндэрч болзошгүй сумдын малыг отрын нутагт өвөлжүүлэх отрын бүс нутгийг сумдад хуваарилжээ.

Аймгийн ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 4-ний тогтоолоор Алтанширээ, Иххэт, Мандах, Сайхандулаан, Улаанбадрах, Хатанбулаг сумын 108,9 га бэлчээрийн газрыг сум дундын отрын нөөц нутгаар тусгай хэрэгцээнд таван жилийн хугацаагаар  авсан юм.

Тухайлбал Алтанширээ сум Тариачийн хэц, Иххэт Өвсөн, Агийн ганц толгой, Мандах сум Ноён номгоны хөндий, Сайхандулаан сум Зүүн овоо, Улаанбадрах Тал хонгор, Хатанбулаг сум Номгоны хөндий зэрэг газарт цаг хүндэрвэл отроор малаа өвөлжүүлэх юм. 

Холбоотой мэдээ