ДОРНОГОВЬ: Орчны тохижилтод илүү анхаарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-12-06 15:46:54

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт ирэх жил орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сан, Замын сангийн хөрөнгө оруулалтаар иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтын олон ажлыг гүйцэтгэхээр 12 дугаар сарын 3-4-нд хуралдсан аймгийн ИТХ-аар баталжээ.

Тухайлбал, Сайншанд суманд түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүх суманд нэн шаардлагатай бүтээн байгуулалт болон их засварын 3-4 ажил хийж гүйцэтгэх, 2023 онд говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн 220 жилийн ой болохтой холбогдуулан төв цэнгэлдэх хүрээлэнгийн саравч, сүүдрэвчийг нэмэгдүүлэх, төв саадны засвар, шинэчлэлийн ажил, Ханбаянзүрх хайрхан, Хамарын хийд, Энергийн төвийн гэрэлтүүлэг, автозам, авто зогсоол, нийтийн ариун цэврийн байгууламж барих зэрэг хот тохижуулах ажилд илүү анхаарч ажиллах юм.

Мөн Асрамжийн газар, Ахмадын сувиллын барилгыг ашиглалтад оруулж Сайншанд сумын төв автозамын ачааллыг бууруулахаар автозамын зогсоол, гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн зам шинээр барих зэрэг олон нийтийн эрх ашгийг хамарсан ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ