ДОРНОГОВЬ: Дэлгэрэх улаан ямаа хамгийн чанартай ноолууртай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-12-06 16:01:34

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг ашиг шим сайтай Дэлгэрэх улаан ямаа гарган авч омгоор баталгаажуулаад байгаа. Тус ямааг хэрхэн өсгөж ашиг шимийг нь авч байгаа талаар албаны хүнээс тодруулсан юм.

Улаан ямаа нь Дэлгэрэх сумын 23 айлд 13 мянга гаруй толгой байгаа бөгөөд үзлэг ангилалт хийгээд өсгөн үржүүлж байгаа аж.

Дээрх ямааны ноолуур жирийн ямааныхаас хэд дахин илүү 13-15 микронтой, жигд, урт ноолууртай өвөрмөц популяци бөгөөд дасан зохицох чадвар сайтай, таваарлаг учир хөрш зэргэлдээх аймаг, сумын малчид улаан ямааг худалдан авч өөрийн малынхаа үүлдэр угсааг сайжруулах идэвх санаачилга их байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ