ДОРНОГОВЬ: Алдарт морин хуурч Чойн Банзрагчийн нэрэмжит болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-12-08 15:41:55

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны 12 дугаар сарын 3-4-нд хуралдсан Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаанаар Дэлгэрэх сумын Соёл, спортын төвийг алдарт морин хуурч Чойн Банзрагчийн нэрэмжит болгох шийдвэр гаргалаа.

Дэлгэрэх сумын харьяат алдарт морин хуурч Чойн Банзрагч “Алтан говийн унага”, “Зандан хүрний эзэд”, “Бүргэд хоншоортой бор” хэмээх гурван уртын дуу зохиож олны хүртээл болгосноос гадна нийтийн дууны 60 гаруй бүтээл, дан хөгжмийн 14 бүтээл, бүжгийн хөгжмийн 35 бүтээл, жүжгийн хөгжмийн гурван бүтээлийг олны хүртээл болгож байжээ. Үүнээс гадна үндэсний хөгжим морин хуурын олон арван шавь бэлтгэсэн багш ажээ.

Холбоотой мэдээ