БУЛГАН: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай зохион байгуулж байгаа сумдыг урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-12-22 15:16:31

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар “Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөн, “Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аян, “Аялал жуулчлалын жил”-ийн ажлыг орон нутагтаа амжилттай зохион байгуулж, үр дүн гаргасан сумдыг шагналаа. Тэргүүн байрт Гурванбулаг сум шалгарч, Хутаг-Өндөр, Рашаант, Булган сум удаах байрыг эзэлж урамшуулал хүртсэн байна.



Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн хэмжээнд 1513 өрх 26,7 мянга, 461 аж ахуй нэгж, байгууллага 133,7 мянган мод тарьж, 52,3 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг хашин хамгаалж зүлэгжүүлэн, ногоон байгууламжийн хэмжээг 15,0 хувиар нэмэгдүүлжээ. 

“Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аяныг зохион байгуулж, 28,8 мянган га газрын 2034,6 тонн хог хаягдлыг цэвэрлэж, 5,4 мянган мал, амьтны сэг зэмийг устган халдваргүйжүүлсэн байна. 



Холбоотой мэдээ