ӨМНӨГОВЬ: Соёлын төвүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-02-04 22:16:47

Өмнөговь/МОНЦАМЭ/ Соёл урлагийн байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор  223 ажилтан, албан хаагчдын дунд  мэргэжил арга зүйн сургалтыг явууллаа.

 

Өмнөговь аймаг 2023 онд соёл урлагийн салбарыг мэргэжлийн хүний нөөцөөр ханганж, тэдний ур чадварыг сайжруулж, орон нутгийн уран бүтээлчдийн уран бүтээл, авьяас билгийг олон нийтэд сурталчлах ажлыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллахаар төлөвлөж “Нутгийн хишиг” хөтөлбөртөө тусгажээ.

 

Өнгөрсөн 2022 онд аймгийн соёлын салбарын хувьд түүхэн амжилтууд гарч шинэ уран бүтээлүүдээр урын сангаа нэмэгдүүлсэн, музейн үзмэрийг  гадна, дотны  олон зочид зорин ирж үзсэн, шинэ номын сангийн барилгын шав тавьж, хамгийн сүүлийн үеийн дизайн технологоор барьсан ХЖТ болон Говийн байгаль, түүхийн музейн барилгаа ашиглалтад оруулсан зэрэг онцлог үйл явдлаар дүүрэн жил байсан юм.

 

Мөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2022 онд аймгийн ХЖТ-ын тоног төхөөрөмж, Соёл урлагийн газар, Цогт-Овоо, Баяндалай, Ханхонгор  зэрэг сумын Соёлын төвүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ажиллажээ.

 

2023 онд Хөгжимт жүжгийн театр, Ханхонгор, Баяндалай, Хүрмэн, Булган, Ноён зэрэг суманд 1 тэрбум 176 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэн ажиллаж байна.

 

Орон нутгийн 12 уран бүтээлчид 64 сая төгрөгийн дэмжлэг олгосон бол 5 уран бүтээлчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн байна. 

Холбоотой мэдээ