БУЛГАН: Гурил, сүүний үнэ буужээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-03-09 15:04:53

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Статистикийн хэлтсийн гаргасан судалгаар сүүлийн нэг сарын хугацаанд өргөн хэрэглээний зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтын мэдээллээр нэгдүгээр зэргийн гурил нэг кг нь 2300, шингэн сүү 4000 төгрөг байгаа нь өмнөх сарын эхний үеийнхээс 25-240 төгрөгөөр хямдарчээ. Харин бусад бараа бүтээгдэхүүний үнэ өссөн аж. Хонины нэг кг мах 9000, үхрийн цул мах 14500, ямааны мах 9000 төгрөг байгаа нь тухайн үеийнхээс хонины махны үнэ 3,7, үхрийн махных 17,2, ямааны мах 6,2 хувь өссөн байна.

          Мөн түлш, шатахууны үнэ аймгийн дунджаар бага хэмжээгээр өссөн байна. Бензин А-80 2490, А-92 2520, дизелийн түлш 3910 төгрөг байна. Энэ нь өмнөх сарын эхнийхээс 2-20 төгрөгөөр нэмэгдсэн аж.

Холбоотой мэдээ