Монгол-Хятадын экспог Хөх хотод зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-02 07:57:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХАА-н салбарын 500 гаруй аж ахуйн нэгжийг хамруулсан “Монгол-Хятадын экспо”-г БНХАУ-ын Хөх хотод 9 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулна.


Экспо нь хоёр улсын "Иж бүрэн стратегийн түншлэлийн" хүрээнд 2 жил тутамд зохион байгуулагддаг үйл ажиллагаа бөгөөд цар тахлын улмаас завсарлаад байсан юм. Дөрөв дэх удаагийн экспог зохион байгуулагчаар Монгол Улсын ХХААХҮЯ, бусад яам, агентлаг, БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар ажиллаж байна.


Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан Монгол-Хятадын 4 дэх удаагийн экспо зохион байгуулах ажлын хэсгийг байгуулаад байгаа билээ.

 

Холбоотой мэдээ