ӨНӨӨДӨР: Зэсийн баяжмалыг биржээр арилжих талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-03-18 06:30:01

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 18-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

10.00 цагт: Төрийн ордонд: УИХ дахь нам, бүлгүүд хуралдана.

-Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 103 жилийн ой, Монгол цэргийн өдөр  өнөөдөр тохиож байна. 

10.00 цагт: “Туушин” зочид буудалд: УУХҮЯ-наас “Зэсийн баяжмалыг биржээр арилжаалах нь” уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна. Утуас: 9204-9000, 9572-4747.

11.30 цагт: “Новотел” зочид буудалд: Жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлэх чиглэлээр Жендэрийн үндэсний хороо, Монголын Тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбоо Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна. Утас: 9139-9149.

-“Блью Мон”- төвд: Монгол, Швейцарь улсын хооронд дипломат харилцаа тогтоосоны 60 жилийн ойд зориулсан "Цагаан уул цэцгийн улс гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна.  

14.00 цагт: Нийслэлийн ХУД-ийн Эрүүл мэндийн төвд: Турк улсын “Мемориал” эмнэлгийн тархи, мэдрэл, нуруу нугасны мэс заслын эмч, доктор, профессор Онур Яман иргэдэд үзлэг хийнэ. 

-CS-ын дэлхийн аварга шалгаруулах "PGL Major Copenhagen 2024" тэмцээн Дани улсын нийслэлд эхэллээ. Энд Ази тивийг төлөөлөн оролцож буй Монгол Улсын TheMongolz баг оролцож байна. 




Холбоотой мэдээ