СЭЛЭНГЭ: Хамтран ажиллах дадлага сургууль хийв

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-23 06:36:54

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Хамтарсан дуурайлган үзүүлэх дадлага сургууль нь гэнэтийн осол болон шатахуун алдагдсан үед ажилтан, алба хаагчид, гал сөнөөгчдийн харилцан ажиллагааг хангах.

 



Мөн болзошгүй гамшиг тохиолдсон үед хурдан шуурхай, богино хугацаанд хамтран ажиллах дадлага туршлагатай болгож буйгаараа өндөр ач холбогдолтой юм.

 



Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, УБТЗ-ын Сүхбаатар өртөөтэй хамтран гал унтраах тактикийн дадлага сургууль өнгөрсөн баасан гарагт болов.

 



Гал унтраах тактикийн сургуулийн батлагдсан төлөвлөгөөний хүрээнд болсон энэхүү дадлага сургуулийг 2 үе шаттай зохион байгууллаа.

 



Эхний өдөр танхимын сургалтаар эхлүүлж, хоёр дахь өдөр аюултай ачаа тээвэрлэсэн цистерн замаас гарч шингэн алдагдсан цагийн байдал дээр 9 байгууллагын нийт 150 гаруй алба хаагч ажиллав.