ӨВӨРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд 22 хоршоо байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-05-29 20:31:16

Арвайхээр, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 4 дүгээр сарын 24-ний хуралдаанаар баталсан “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр Өвөрхангай аймагт амжилттай хэрэгжиж, аймгийн хэмжээнд 22 хоршоо байгуулаад байна.


Энэ хүрээнд 3500 гаруй малчныг хоршооны сургалтад хамруулан нүүдлийн, хагас суурин, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малчдын хөдөлмөрийг хорших, малчдын хоршоог олноор байгуулах, хоршоодыг дэмжих төрийн бодлого, шийдвэрийн мэдээллийг хүргэлээ.


Мөн Зүүнбаян-Улаан сумын “Дэлгэрэх наадмын булаг” 11 гишүүнтэй хоршоонд Зээлийн батлан даалтын сангаас дэмжлэг үзүүлж, 178 сая төгрөгийн зээл авчээ. Хоршоогоор дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой.

Холбоотой мэдээ