ОРХОН: Хүүхдийн баярыг “Эрдэнэт хүүхэд хөгжил” уриан дор тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-05-30 11:20:03
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/.Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Эрдэнэт хүүхэд хөгжил” уриан дор тэмдэглэхээр бэлтгэл ажил хангаж байна” гэж ГБХЗХГ-ын дарга А.Наранболд хэллээ.


Хүүхдийн баяраар А.Амарын талбай, “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”, “Эрдэнэт спорт амралтын хүрээлэн” гэсэн гурван байршилд хүүхэд бүрийн насны онцлогт тохирсон соёл, урлаг, спортын үйл ажиллагаа болно.


Тодруулбал, “Хүүхдийн хөгжил” төслийн хүрээнд ерөнхий боловсролын 200 сурагч үкүлэлэ хөгжим эгшиглүүлнэ. Мөн урлагийн төрөлжсөн сургалттай  “Уран эгшиг сургууль”, спортын төрөлжсөн сургалттай “Ирээдүй-Одод” сургуулийн сурагчид өөрсдийн бүтээлээсээ сонирхуулна.


Мөн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн U 17-18 нас, талбайн зургийн уралдаан, “Open mic”, өсвөрийн бөхийн барилдаан болно. 

Холбоотой мэдээ