ОРХОН: Шинэ авто буудал 1200 зорчигч хүлээн авах хүчин чадалтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-06-05 08:41:38
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/ Улсын төсвийн 4,9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж буй Авто буудлыг энэ сарын 15-нд ашиглалтад оруулна. Зоорийн давхартайгаа нийлээд гурван давхар уг барилга нь 658,2 м.кв талбайтай бөгөөд 1200-1500 зорчигч хүлээн авах хүчин чадалтай, 350 гаруй автомашины зогсоолтой юм.


Авто буудлын гадна, дотор засал болон цахилгааны холболт удахгүй дуусна гэж барилгын ажилд хяналт тавьж буй ГХБХБГ, аймгийн ХОХБТХ-ийн мэргэжилтнүүд хэллээ. Мөн Монгол Улсад мөрдөж буй Авто буудлын стандарт”-аар авч үзвэл хамгийн өндөр буюу дөрөвдүгээр зэрэглэлийн ангилалд орж байгааг онцоллоо.


Барилгын ажлын явцтай аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал танилцаж цаг хугацаанд нь ашиглалтад оруулахыг үүрэг болголоо. 

Холбоотой мэдээ