“Сэлэнгэ марафон -2024” тэмцээнд 300 гаруй тамирчин оролцож байна
ФОТО МЭДЭЭСүхбаатар,
2024 оны долоодугаар сарын 6 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нэрэмжит
“Сэлэнгэ марафон -2024” тэмцээнийг өнөөдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд зохион байгуулж байна.
Гурав дахь
жилдээ болж байгаа энэ удаагийн тэмцээнд 17 аймгийн 30 багийн 300
гаруй тамирчин оролцож байна.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо,
хамтран зохион байгуулагчаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар ажиллаж
байна.
“Сэлэнгэ марафон-2024” тэмцээнийг өсвөр үе, залуучууд, ахмад, бүх нийтийн гүйлт, мөн
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэсэн төрлүүдээр зохион байгуулж байна.
Өнгөрсөн
жилийн "Сэлэнгэ марафон-2023" тэмцээнд 15 аймаг, 42 байгууллагын 800
гаруй тамирчин оролцож байв.
Тус тэмцээнийг
нийтийн биеийн тамир, спортыг хүн амын дунд хөгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос
урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих, хүүхэд залуус, ахмадууд, байгууллага хамт олныг гүйлтийн спортод татан оролцуулах,
марафон гүйлтийг сурталчлан хөгжүүлэх зорилготой зохион байгуулдаг байна.
Гүйлтийн спорт нь тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш байдлыг төлөвшүүлж өгдгөөрөө ач холбогдолтой ихтэй спорт юм.