“Алтан тун” өдөрлөг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2024-09-24 11:32:10

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. "Тэжээхүй ухаан” ТББ-аас Монголын уламжлалт анагаах ухааны “Алтан тун” өдөрлөгийг ирэх ням гарагт Сансрын И-март дэлгүүрийн зүүн талд орших Innovation HUB-д зохион байгуулна.


Өдөрлөгийн үеэр эрүүл амьдрах уламжлалт монгол ёс заншилтай танилцан, уламжлалт анагаах ухааны үнэт өвөөс хүртэж, танин мэдэхүйгээ тэлэх боломжтой. Эмч нарт зориулсан онолын мэдлэг, оношилгоо эмчилгээний арга, ёс зүйн сургалт, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмчилгээний шинэ мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагын шинэлэг санаа, туршлага солилцох ярилцлагаас гадна өвчтөн, үйлчлүүлэгчдэд уламжлалт анагаах ухаан, тэжээхүйн ухааны талаар иж бүрэн ойлголт зөвлөгөө өгөх зэрэг олон үйл ажиллагааг төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ