М.Аллегри "МЮ"-д ирнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА, 2024 оны аравдугаар сарын
2 /РИА Новости/. “Ювентус” багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Массимилиано
Аллегри ойрын үед Английн “Манчестер Юнайтед” клубт дасгалжуулагчаар томилогдон ирж магадгүй байгаа тухай “Ла Газзетта делло Спорт” сонинд бичжээ.
Тус сонинд мэдээлснээр, Аллегригаас
гадна Германы дасгалжуулагч Томас Тухель Английн клубийг удирдахаар нэрээ
дэвшүүлэн өрсөлдөж байгаа ажээ. Харин МЮ-г дасгалжуулж байсан Алекс Фергюсон “Ювентус”-ын
хуучин дасгалжуулагчийг МЮ-д ирэхийг дэмжиж байгаа гэнэ.
Өмнө нь Sky Sports сонинд мэдээлснээр
бол, МЮ-гийн удирдлага дасгалжуулагч тен Хагийг огцруулах бодолгүй байгаа аж.
"Манчестер Юнайтед" баг энэ улиралд
9 тоглолт хийснээс гуравхан удаа хожжээ. Ням гарагт “улаан чөтгөрүүд” Английн
аварга шалгаруулах тэмцээний 6 дугаар тойрогт талбай дээрээ Лондоны “Тоттенхэм”-ийг
хүлээн авч тоглоод 0:3-аар хожигдсон байна.
Одоогоор тус баг 7 оноотойгоор
Английн Премьер Лигийн тэмцээний хүснэгтэд 13 дугаарт бичиж байгаа ажээ.