УВС: Аймгийн 100 жилийн ойг 7 дугаар сарын 29, 30-ны өдөр тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-02-06 14:17:30

Улаангом, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Энэ сарын 5-нд хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Увс аймгийн 100 жилийн ойн баярыг 7 дугаар сарын 29, 30-ны өдөр тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна.


Энэ жил аймгийн 100 жилийн ойн баяраас гадна Тариалан, Түргэн, Сагил, Давст, Завхан, Малчин сумын 100 жилийн ой тохиож байгаа. Аймгийн хурлаас Завхан, Малчин сумын ойг 7 дугаар сарын 20, 21-нд, Тариалан сумын ойг 7 дугаар сарын 22, 23-нд, Түргэн, Сагил, Давст сумын ойг 7 дугаар сарын 24, 25-нд тэмдэглэхээр тогтоожээ. Үүнээс гадна Хяргас сумын ЕБС-ийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд 7 дугаар сарын 20, 21-нд тэмдэглэхээр боллоо.


Холбоотой мэдээ