Квант компьютер 5-10 жилийн дотор бий болно гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ![](/files/67adacfa3f736.jpeg)
ДУБАЙ, 2025 оны хоёрдугаар сарын 13. /ТАСС/. Практик бодлогуудыг бодож чадах бүрэн хэмжээний жинхэнэ квант компьютер ойрын 5-10 жилийн хугацаанд бий болно хэмээн Google корпорацийн Гүйцэтгэх захирал Сундар Пичаи таамаглаж байна. Тэрбээр Дубай хотод болж буй засгийн газруудын дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ ингэж мэдэгджээ.
“Миний бодлоор квантын компьютерын
хөгжлийн түвшин 2010-аад оны үеийн хиймэл оюун ухааны технологийг санагдуулж
байна. Тэгэхээр 5-10 жилийн
дотор квант компьютерыг практик хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой” гэж тэрбээр
хэллээ.
Квант компьютер нь ердийн супер компьютеруудтай харьцуулахад тооцооллыг 100 сая дахин хурдан хийж чадах боловч түүний ажиллагаа нь тогтворгүй, хөргөхөд маш хүчтэй төхөөрөмж шаардлагатай байгаа юм. Гэхдээ квант технологийн хөгжил маш хурдацтай явагдаж байгаа бөгөөд тооцооллын асар их хүчин чадлыг ашиглах бизнесийн зах зээл ирээдүйд бий болох төлөв харагдаж байна.
Хамгийн хүчтэй супер комьютерууд Орчлон ертөнц оршин буй цаг хугацаатай
тэнцэхээр хугацаанд бодох математикийн бодлогыг Google-ийн мэргэжилтнүүдийн
зохион бүтээсэн квант машин 5-хан минутанд бодож чадсаныг тус компани 2024 онд
мэдэгдэж байв.
Квант комьютерын ирээдүйн зах
зээлийг төрөөс зохицуулах нь одоохондоо эртдэнэ, гэхдээ засгийн газрууд шинэ
төрлийн тооцооллын машин бий болсноос үүсэх үр дагаврыг одооноос тооцох хэрэгтэй
гэдгийг С.Пичаи дурдав.