ДОРНОГОВЬ: Ихэнх нутгаар цас орж, салхины хурд 18 м/с хүртэл ширүүсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-04-11 10:22:08

Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нийт нутгаар өнөөдөр цас орж, агаарын температур эрс хүйтэрч, хүчтэй салхи шуургатай байна.


Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээллээс үзэхэд, дөрөвдүгээр сарын 11-ний 8:00 цагийн ажиглалтын мэдээгээр Иххэт, Алтанширээ, Дэлгэрэх, Сайншанд, Мандах, Сайхандулаан, Өргөн сумын нутгаар цас орж, салхины дундаж хурд секундэд 12-17 метр хүрч цасан шуурга шуурч байгааг тэмдэглэжээХарин бусад нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18 метр хүрч ширүүснэ.


Цаг агаарын тогтворгүй байдал өдрийн турш үргэлжлэх тул мэргэжлийн байгууллагаас гаргасан мэдээ, мэдээллийг тогтмол авч ашиглах, малаа ойр бэлчээх, төөрч, осгохоос сэргийлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.

Холбоотой мэдээ