Хепатитын В вирусын эсрэг вакцины эхний I тунг нийт 671 хүнд хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-01 15:50:08

Дархлаажуулалтын 10 хоногийг хүрээнд Хепатитын В вирусын эсрэг вакцины эхний I тунг 671 хүнд хийж, тус аймгийн хэмжээнд 82,8 хувьтай хамруулжээ.

Манай улс дархлаажуулалтын 10 хоногийг жил бүрийн 5, 10 дугаар сард зохион байгуулдаг. Энэ дагуу аймгийн Засаг даргын  А/41 тоот захирамж, Эрүүл мэндийн газрын даргын А/65 тоот тушаалын дагуу Хепатитын В, С вирусыг илрүүлэх шинжилгээнд онцгой үүрэг гүйцэтгэдэг тангараг өргөсөн төрийн алба хаагчдыг хамруулсан байна.  Тодруулбал, Эрүүл мэндийн салбарын 185, Цагдаагийн газрын 119, Онцгой Байдлын Газрын 120, ШШГАлбаны 60, Дэлгэрхаан сумын хилийн цэргийн дугаар ангийн 110, Дадал сумын хилийн  дугаар ангийн 131, Батширээнт сумын хилийн цэргийн заставын 19, Биндэр сумын хилийн цэргийн заставын 18 алба хаагч тус тус хамрагдсан аж. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн лаборатори тасаг сумын эрүүл мэндийн төвүүдтэй  хамтран  Хепатитын В вирусын эсрэг вакцины эхний I тунг хийх ажиллагааг зохион байгуулсан байна. Дархлаажуулалтын 10 хоногийн хүрээнд  сайн дурын Хепатитын В, С вирусыг илрүүлэх шинжилгээнд мөн Хэнтий аймгийн төрийн болон ТББ-ын 600 гаруй албан хаагчид хамрагджээ. 

"Цаашид Хепатитын В,С вирусыг илрүүлэх шинжилгээгээр эерэг гарсан иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн хяналтад авч,  В,С вирусын эсрэг эмчилгээнд хамруулан ажиллахаар төлөвлөөд байгаа" хэмээн тус аймгийн Эрүүл мэндийн газрын ажилтан ярьлаа.

Хэнтий Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ