ДОРНОГОВЬ: Эмнэлгийн барилгын гаднах засварын ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Орон нутгийн төсвийн 3.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн гадна фасадын засварын ажлыг “Энержи парагон” ХХК гүйцэтгэж ашиглалт хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.
Барилгын гаднах фасадны ажлын гүйцэтгэлд улсын комисс үзлэг хийж тогтоосон хугацаанд гүйцэтгэлийг сайжруулах, ажлыг дуусгах үүрэг чиглэлийг гүйцэтгэгч компанид өгсөн байна.
Энэ ажлыг гүйцэтгэснээр
иргэд үйлчлүүлэгчид тав тухтай орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээг авахаас гадна эмнэлгийн ажилтан албан хаагчид
тохитой орчинд ажиллах орчин нөхцөл бүрдэх юм. Аймгийн Нэгдсэн
эмнэлэг одоогоор 300 гаруй орон тоотой ажиллаж байгаа бөгөөд хүний нөөцийн
хангалт 95 хувьтай байна.