Алтайн салбар уулсаар салхи секундэд 14-16 метр хүрч шороогоор шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар солигдмол өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд
5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон
шуурга шуурна.
Монгол-Алтай, Хангайн уулархаг
нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +16-+21 градус, Их нууруудын
хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод,
Дарьгангын тал нутгаар +28-+33 градус, бусад нутгаар +22-+27 градус дулаан
байна.
Ихэнх нутгаар ойрын 2 хоногт халж
хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас
анхааруулжээ.