БУЛГАН: Шинэлэг бүтээлч аргачлалаар цогц хөгжлийг хүүхэд бүрд олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-09-11 15:19:47

Булган, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. "Ирээдүйд бэлтгэх энтерпрайз" хөтөлбөрт Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургууль шалгарлаа.


Канадын ЭСЯ-ны санхүүжилтээр хэрэгжих “Ирээдүйд бэлтгэх энтерпрайз боловсролын хөтөлбөр”-т Монгол Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын 30 сургууль сонгогдсоноос Булган аймгаас Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургууль шалгарсанд сурагчид болон эцэг эхчүүд баяртай байна.


Хөтөлбөр нь олон улсад шалгарсан шинэлэг, бүтээлч буюу энтерпрайз аргачлалаар ЕБС-ийн 5 багш, 25 суралцагчийн цогц хөгжлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор танхим, цахимаар 8-10 долоо хоногийн турш  буюу 2 сарын хугацаанд үргэлжлэх юм.


Мөн хөтөлбөрийн тэргүүлэх зорилгуудын нэг нь “Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичиг”-үүдийг засаг захиргааны нэгж бүр мөрдөж ажиллахад чиглүүлэх юм.


Уг хөтөлбөр нь өсвөр насны хүүхдүүдийг нийгмийн идэвхтэй, ёс зүйтэй иргэн байх, эерэг өөрчлөлтийн манлайлагч болоход нь сэдэлжүүлэх, тэдний цогц хөгжлийг дэмжихийг зорьдог ажээ.


Хичээлийн дараах энэхүү хөтөлбөр Энтерпрайз боловсролын аргачлал, төсөл суурьтай сургалтаар дамжуулан сурагчдын ерөнхий чадамжийг хөгжүүлэхэд чиглэнэ хэмээн Булган аймгийн Сэлэнгэ сумын ЕБС-ийн захирал Э.Хишигсүрэн  баяртайгаар ярьж, ирэх 7 хоногт төслийн нээлтээ хийхээ мэдэгдлээ.  Мөн Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б. Юмжирмаа болон сум орон нутгийн удирдлагууд тууштай дэмжиж хамтран ажиллаж буйд талархаж байгаагаа дурдсан юм.












 

Холбоотой мэдээ