АРХАНГАЙ: Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээ улсын дунджаас давжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Архангай аймаг 2025 онд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах албан хаагчдын мэргэжил арга зүй, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулснаар үр дүнд ахиц гарчээ.
Аймгийн 35 цэцэрлэг байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 94.62 хувьтай үнэлэгдсэн нь улсын дунджаас 2.1 хувиар, орон нутгийн дунджаас 2.61 хувиар дээгүүр байна.
Багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд 226 багш, 3554 хүүхэд хамрагдан 93.83 хувьтай үнэлэгдсэн ба энэ нь улсын дунджаас 0.21 хувиар, орон нутгийн дунджаас 0.64 хувиар тус тус дээгүүр үнэлэгджээ. Харин ерөнхий боловсролын 29 сургууль байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээнд 86.71 хувьтай үнэлэгдэж, улсын дунджаас 2.8 хувиар, орон нутгийн дунджаас 3.33 хувиар тус тус дээгүүр үнэлэгджээ.
Багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд 966 багш, 22708 сурагч 80.59 хувьтай шалгагдаж, орон нутгийн дунджаас 1.24 хувиар дээгүүр үнэлэгдсэн байна.
Улаанбаатар