Төөрсөн иргэнийг эсэн мэнд олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-05 16:16:39

Энэ сарын 04-ний 14 цагийн үед  Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн Дуут  хэмээх газар нутагладаг малчин П малдаа яваад сураггүй болжээ.

Сураггүй болсон малчныг эрэн хайх ажиллагааг тус аймгийн онцгой байдлын хэлтсийн алба хаагчид орон нутгийнхантай хамтран зохион байгуулснаар Еншөөв багаас баруун хойш 10-аад км-т морьтой явж байхад нь олсон байна.

Төөрсөн иргэн Замын-Үүд сумын харьяалалтай, тархины бага зэрэг саажилттай бөгөөд Эрдэнэ суманд байх хамаатныхаа айлд ирээд байхдаа мал эргүүлэхээр яваад төөрсөн хэмээн Эрдэнэ сумын Засаг даргын орлогч Б.Буянбаатар ярилаа.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ