Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-12-24 10:17:22

Аргын тооллын 12 сарын 24, Санчир гараг. Билгийн тооллын 26, Салхины эх одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана.

Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Холбоотой мэдээ