Ботго бүрт 20 мянган төгрөгийн урамшуулал авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-07 15:35:37

Дорноговь аймгийн Мандах сумын мал сүрэг 2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 19.000 толгойгоор өсөж 132  мянган толгой болж нэмэгдлээ.

Тус суманд өнгөрөгч жил цас бага орсон, отрын мал багатай, бэлчээр сэлүүхэн, малчдын хүч хөдөлмөрийн үрээр  мал ийнхүү төрөл бүр дээр өссөн байна. Мандах сумын Цагаан суваргын орд газрыг эзэмшигч “МАК” ХХК малчдын  шинээр бойжуулсан ботго бүрт 20 мянган төгрөгийн урамшууллыг сүүлийн жилүүдэд олгодог болсон

2016 онд сумын малчид тэмээн сүргээ 6100-аас 6473 мянган толгойд  хүргэж шинээр 1365 ботго бойжуулсан тул ботго бүртээ 20 мянган төгрөг авах эрхтэй болов. Зарим малчид 50 гаруй ботго өсгөж бойжуулсан мэдээ буй.

“МАК” ХХК цагаан сарын үеэр Мандах сумын ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж, бэлэг гардуулж, нэрэмжит бөхийн барилдаан зохион байгуулахаас гадна малчдын ботгоны урамшууллыг олгох аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ