1000 гаруй архийг лацаджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран аж ахуйн нэгжүүдэд худалдаж байгаа “Гоулд Чингис” архийг лацадсан байна.
Иргэд “Найрсаг”, “Гоулд Чингис” архинд хордсон, хордож нас барсан явдал нийслэл хотод гарсантай холбогдуулан эдгээр архины хөдөө орон нутаг дахь худалдан борлуулалтад ийнхүү хяналт хийжээ.
Дундговь аймгийн хувьд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөл бүхий 104 аж ахуйн нэгжид худалдаалагдаж байсан 1090 ширхэг “Гоулд Чингис” архийг лацадсан бөгөөд “Найрсаг” хэмээх архи байгаагүйг Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Б. Найсүрэн хэллээ. Улсын МХЕГ- аас чиглэл иртэл архи лацтай байна. Үүнд сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч нар хяналт тавин ажиллаж эхэлжээ.
Т. Отгонтуяа