ГССҮТ-д согтуугаар гэмтэж ирэгсдийн тоо буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДНийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Эдгээр өдрүүдэд ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэгсдийн тоо өмнөх 7 хоногийн өдрүүдтэй харьцуулахад 51-ээр, согтуугаар гэмтэгсдийн тоо 38-аар тус тус буурсан байна.
Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд тус төвд үйлчлүүлэгсдийн 15 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үйлчлүүлэгч байсан бол энэ 7 хоногийн лхагва гарагаас баасан гараг хүртэлх хугацаанд 9.4 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үйлчлүүлэгч байжээ. Энэ нь тус эмнэлэгт хандсан хүмүүсийн согтуугаар үйлчлүүлэгсдийн тоонд харьцуулахад 5.6 хувиар буурсан үзүүлэлт хэмээн хэмээн ГССҮТ-өөс мэдээллээ.
Ж.Болор