Хүүхдийн өвчлөлийн цогц менежментийг сайжруулахад суралцав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2017-02-02 09:51:57

Эрүүл мэндийн газраас эх хүүхдийн эрүүл мэнд, 0-5 насны хүүхдийн хяналт, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Хүүхдийн өвчлөлийн цогц менежмент”-ийн сургалтыгшинэчилсэн хөтөлбөрийн дагуу Дэлхийн Зөн олон улсын байгууллагын Өвөрхангай Арвайхээр орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулав.

Энэ удаагийн сургалтын сургагч багшаар БОЭТ-ийн хүүхдийн эмч Д.Тогтохдулам, М.Үүрцайх, М.Болормаа, С.Батдолгор, “Нарны дөш” өрхийн ЭМТ-ийн дарга, их эмч Т.Ёндондаш, “Түшиг дөлгөөн” өрхийн ЭМТ-ийн дарга, их эмч Ж.Бунджав нар ажиллалаа.

Сургалтаар нярай хүүхдийн өвчлөл, эмчилгээ, давтан үзлэг, эмчилгээ, хүүхдийн яаралтай тусламж, сэхээн амьдруулалт, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хөтлөлтөд хийсэн үнэлгэээ,   алдаа, зөрчил, алдаа зөрчлийн тохиолдол, сургамж, 0-5 настай хүүхэдтэй ээжүүдэд өгөх зөвлөгөө зэрэг сэдвээр онол, дадлага хосолсон хэлбэрээр мэдлэг олгов.

Сургалтад сум, өрхийн багийн эмч, хүүхдийн эмч нийт 50 гаруй эмч мэдлэгээ дээшлүүлж, чадавхижсан юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ