Гуравдугаар эмнэлэг амбулатори оношилгооны тусламж үйлчилгээг хоёр ээлжээр үзүүлж эхлэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2017-02-02 10:20:43

Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу тусламж үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэн хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор Улсын Гуравдугаар төв эмнэлгийн амбулатори, оношилгооны тасгууд оройн 20 цаг хүртэл өдөр бүр хоёр ээлжээр ажиллаж эхэллээ.

Тус эмнэлэг нь улсын хэмжээний зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлгийн хариуцлагатай үүргийг гүйцэтгэн ажилладаг тул дээрхи чиглэлийн үзлэг, оношилгооны хүлээгдэл, дараалал байнгын ачаалалтай байдаг аж.

Эмнэлгийн Зөвлөх поликлиникийн 8-10 кабинет болон дуран, дүрс оношилгоо  /рентген, хэвлийн ЭХО/, лаборатори, зүрхний бичлэгийн тусламж үйлчилгээг 08.00-20.00 цагийн хооронд тогтмол үзүүлж эхлээд байна.

Амбулаторид хоёр ээлжээр ажиллаж эхэлсэн эхний өдөр буюу өчигдөр 15.00 цагийн үед 100 гаруй хүн хоёрдугаар ээлжийн тусламжийг авахаар ирсэн байлаа. Үйлчлүүлж буй иргэд хоёр ээлжийн үйлчилгээний зохион байгуулалт, үйл ажиллагаанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байв.

Ж.Болор

Холбоотой мэдээ