“Цахим эрүүл мэнд” төслийг үргэлжлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-02-02 16:06:16

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг лхагва гарагт Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон болон “Цахим эрүүл мэнд” төслийн багийн ахлагч Апарнаа Соманатан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ уулзалтаар “Цахим эрүүл мэнд” төслийн хэрэгжилтийн явц болоод цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солицсон юм. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “манайд цахим үйлчилгээ ус, агаар шиг хэрэгтэй байна. Тиймээс бид уг төслийг үр дүнтэй явуулж, оновчтой ажлуудыг хийх, түүнийгээ тогтмол үргэлжлүүлэх саналтай байна” гэв.

Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон энэ удаагийн уулзалтаас эхлээд цаашид ажлын явцыг түргэсгэх зорилгоор удаа дараа уулзаж ярилцана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ