Эрүүл мэндийн салбарынхан улсад манлайллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/ Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарынхан 2016 оны ажил үйлсээрээ бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудын нэгдсэн дүнгээр улсад эхний байрт шалгарчээ.
Шагналыг энэ сарын 20-нд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөлгөөний үеэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэгт гардуулсан байна.
Иргэд нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр өглөө эртлэн босож дугаарлаж зогсдог байсныг халж, бүтэн өдрийн турш дугаар олгодог болсон, Өрхийн эмнэлэг, сумын эмнэлгээс сорьц тээвэрлэж Нэгдсэн эмнэлгийн лабораторид шинжлүүлдэг болсон, магадлан итгэмжлэлийг амжилттай давсан, 2013 оноос хойш эхийн эндэгдэлгүй ажилласан, эрүүл мэндийн салбар шинэ оны босгон дээр өргүй гарсан, нэгдсэн эмнэлгийн дотоод орчныг сайжруулж, засвар үйлчилгээг чанартай гүйцэтгэсэн гээд хийсэн ажил их байгаа аж.
Х.Эрдэнэбулган