Гуравдугаар сарын 31-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-03-31 09:10:31

09.00 цагт МУИС-ийн хичээлийн II байранд “Номын санчдын хөгжил” сэдэвт семинар болно.

10.00 цагт МХЕГ-т Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудын “Сургууль цэцэрлэгийн дотоод хяналт” зөвлөгөөн болно.

10.00 цагт УБТЗ-ын Төв буудалд “Аюулгүй хүнс" аяны хүрээнд МХЕГ-аас үзүүлэх, сургалт зохион байгуулна.

10.00 цагт МҮХАҮТ-д Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн Сайд В.Н.Корешков Монголын бизнес эрхлэгчидтэй ажил хэргийн уулзалт хийнэ.

10.30 цагт Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ын тусламжийг Булган, Сэлэнгэ, Төв болон Хөвсгөл аймгийн малчдад хүргэх цуваа 22-ын товчооноос /хуучин/ хөдлөнө.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд  иргэн Ц.Батмөнх Гацууртын орд болон Шүгдэн, Мүүний урсгал, сүм хийдийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Улаанбаатар арт галлерейд “Соёлын өв-Бидний бахархал” хүүхдийн гар зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт “Мишээл экспо”-гийн их танхимд "Ай Ти Эм Монголиа-2017" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт болно.

11.30 цагт Төрийн орон сууцны корпорацийн хурлын танхимд "Буянт-Ухаа 2" хорооллын 214 айлын түрээсийн орон сууцанд шалгарсан иргэдийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Сүхбаатарын талбайд “Ард түмний түр зөвлөл” ТББ-аас төрд ажиллаж байсан оффшор данстай хүмүүсийг шалгуулах шаардлага тавьж, жагсаал зохион байгуулна.

12.00 цагт Монгол Улс, Европын холбооны хамтарсан хорооны хурал ГХЯ-нд болно.

14.00 цагт “Шүүхийн шинэтгэлийн хэрэгжилт, үр дүн” сэдэвт хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно.

14.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Эрдэнэт үйлдвэр”-ийн төрийн өмчийн 51 хувийг шалгуулах талаар Олон нийтийн 11-11 төвд ирсэн саналуудыг танилцуулна.

14.30 цагт Монголын Үндэсний Циркэд "Морьтон циркийн гайхамшиг" тоглолтын бэлтгэлийг танилцуулна.

15.00 цагт Нийслэлийн Иргэний танхимд “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын нээлт болно.

15.00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сан дахь Америкийн соёл, мэдээллийн төвд АНУ-наас Монголд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 10 компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах “Энтрепренершип Экспо 2017” үзэсгэлэн нээлтээ хийнэ.

Холбоотой мэдээ